Хөлбөмбөгийн дасгалжуулагч Шүичи Масэ Улаанбаатарт ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-07-22 08:56:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Япон мэргэжилтэн Шүичи Масэ өчигдөр Монгол Улсын нийслэлд ирлээ.

 

“Катар-2022" ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн сунгаанд шигшээ багтай анхны хожлоо авч байсан дасгалжуулагч Масэ журмын дагуу тусгаарлагдах юм байна. бөгөөд бид тун удахгүй та бүхэнтэй түүний анхны сэтгэгдлийг хуваалцах болно.

 

Ташрамд дуулгахад, 23 хүртлэх насны Азийн АШТ-ий урьдчилсан шатны сугалаагаар Монголын шигшээ баг J хэсгийн тоглолтуудыг эх нутагтаа зохион байгуулж Тайланд, Малайз, Лаосын багуудтай тоглохоор учраа таарсан билээ.

 

Тус хэсгийн тоглолтууд 10 дугаар сарын 23-наас Улаанбаатар хотод зохион байгуулах хуваарь гарсан. Манай 23 хүртэлх насны шигшээ багийг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Япон улсын мэргэжилтэн Шүичи Масэ удирдан тус тэмцээнд оролцоно.



 

Холбоотой мэдээ