Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 35 сая төгрөгийн зээл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-07-21 13:06:08

Говьсүмбэр/МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн ХХҮГ-аас "Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр"-ийн "Санхүүгийн дэмжлэг" арга хэмжээний хүрээнд нийт 10 иргэний төслийг хүлээн авч санхүүжилт олгожээ. Сүмбэр сум ес, Шивээговь сумаас нэг аж ахуй нэгж хамрагдсан байна.

Албаныхан энэ оны зургаадугаар сарын 25-нд халдвар хамгааллын дэглэмийг сахин иргэдийн дунд төсөл сонгон шалгаруулалтыг нээлттэй зохион байгуулж, долоон иргэний төслийг дэмжин, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нийт 35 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 36 сарын хугацаатай эргэн төлөх нөхцөлтэй олгосон аж.

Барилгын засал чимэглэл, мужааны үйлчилгээ, гагнуур төмөр хийцийн үйлдвэрлэл, авто угаалгын үйлчилгээ, түргэн хоолны үйлчилгээ, блок үйлдвэрлэл, буйдан засвар үйлчилгээ, үхрийн аж ахуй зэрэг бизнесийн төсөлд санхүүжилт олгожээ.

 

Холбоотой мэдээ