Зам засварын ажил хийж байна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-07-19 15:56:34

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын тойргийн замуудад нөхөлт хийх, засварын ажил эхэлжээ. Эхний ээлжинд хамгийн их эвдрэлтэй хоёрдугаар тойргийн замыг нөхөх ажил хийж байна. Энд нийт 64 хэсэгт 900 м2 газарт нөхөлт хийх аж.

Баруун-Урт сумыг тойрог хэлбэрээр хөгжүүлж, тойргийн таван замаар холбосон байдаг. Нэг, хоёр, гуравдугаар тойргийн замууд тавигдаад удаж байгаа бол дөрөвдүгээр тойргийн замыг өнгөрсөн жил, харин тавдугаар тойргийг энэ жил шинээр тавьж байгаа. Тиймээс эвдрэл ихтэй эхний гурван тойргийн замд шат дараатайгаар засварын ажил хийх юм. 

Холбоотой мэдээ