Герман Мөрөн суманд орчин үеийн эмнэлгийн автомашин өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-06-28 08:52:35

Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Германы Барут хоттой хамтран ажилласаар олон тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, хийж хэрэгжүүлж  байна.

Хамтын ажиллагааны хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэгт иргэдэд үйлчлэх орчин үеийн эмнэлэгийн 3 автомашиныг өгөхөөр болжээ. Нэгдсэн эмнэлэгийн үйлчилгээнд явж буй түргэн тусламжийн автомашин нь олон жил болсон зарим үедээ эвдрэл гарах тохиолдол  байдаг бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэхэд хүндрэл бэрхшээл гардаг байна. Иймээс Мөрөн сумын удирдлагууд Барут хотын удирдлагуудыг орон нутагт ажиллах үеэр тулгамдсан асуудлаа танилцуулж 3 түргэн тусламжийн автомашиныг шийдвэрлүүлэхээр болжээ. 

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 


 

Холбоотой мэдээ