Үндэсний хувцсаараа гоёхыг уриалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-07-18 15:37:28

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн ХХААГ-ын хамт олон төрийн байгууллага болон аж ахуйн нэгжийг сар бүрийн 1-нд үндэсний хувцсаа өмсөж, өв соёлоо дээдлэх, хэрэглээг нэмэгдүүлэх уриалга гаргажээ.

Тэд бусдыг уриалан дуудах зорилгоор өөрсдөө үндэсний хувцсаа өмсөж ажлаа хийсэн байна. Говьсүмбэр аймаг боржигоны өв соёлын өлгий нутаг бөгөөд дээл, монгол хувцас оёдог 40 гаруй урлаач, оёдолчид орон нутагт  ажиллаж амьдардаг аж.

Тиймээс цар тахлын хэцүү цаг үед оёдолчдоо дэмжиж, өв соёлоо дээдлэн, үндэсний хувцсаараа гоёхыг ХХААГ-ын мэргэжилтнүүд уриалжээ.

Холбоотой мэдээ