Орон сууцнуудыг ариутгаж халдваргүйжүүллээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-07-18 14:18:06

Дорноговь /МОНЦАМЭ/. “Ковид-19” цар тахлаас урьдчилсан сэргийлэх зорилгоор  Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран орон сууцнуудад ариутгал халдваргүйтгэлийн ажил хийлээ

Албаныхан аймаг, сумын Онцгой комиссын шийдвэрээр нийтийн эзэмшлийн орон сууцнуудын орц, хонгил, хүүхдийн тоглоомын талбайд ариутгал халдваргүйтгэлийг энэ оны долдугаар сарын 14-15-нд “Гэгээ”, “Номин“, “Мааньзав”, “Дээдлэн баясах”, “Өргөө” СӨХ-той хамтран зохион байгуулжээ.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйтгэлийн ажлыг нийтийн эзэмшлийн зам талбайд тодорхой хугацааны дагуу давтамжтай хийж байгаа юм. 

Холбоотой мэдээ