Сүүлийн 24 цагт 1466 хүнээс халдвар илэрч 8 хүн нас барлаа

Монголын мэдээ | Эрүүл мэнд
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-18 11:09:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1466 хүнээс коронавирусний халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээлэв. 


Тодруулбал, Улаанбаатар хотод 786, орон нутагт 680 халдварын тохиолдол батлагджээ.  Мөн хугацаанд 4 730 хүн эдгэрсэн бол найман хүн нас барчээ. Нас барсан хүмүүсийн гурав нь эмэгтэй, тав нь эрэгтэй бөгөөд насаар нь ангилбал, 41-60 насны хоёр, 61-80 насны тав, 80-аас дээш насны нэг хүн байна. Нас баралтын шалтгааны хувьд тав нь архаг хууч өвчтэй байжээ.


Ингэснээр манай улсад нийт батлагдсан тохиолдол 147 253, нийт нас баралт 734 болж байна. Харин нийт эдгэрсэн хүний тоо 130 612 болж байгаа юм. 


Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд 10 197 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүний 2 090 нь хүүхэд, 553 нь жирэмсэн эх байна. Харин гэрийн хяналтад 15 935 хүн байна.


Улсын хэмжээнд хоёр сая 105 мянга 725 хүн вакцины нэгдүгээр тунд, нэг сая 820 мянга 488 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.

Холбоотой мэдээ