“Утаагүй нийслэл-2015” бүх нийтийн марафон болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2015-09-30 16:54:54

МАХН-ын дэргэдэх Шударга ёсны хувьсгалт үндэсний нэгдсэн оюутны холбооноос санаачлан ирэх сарын 3-ны өдөр буюу бямба гарагт “Цэвэр агаар эрүүл амьдрал” уриан дор олон нийтийг хамарсан марафон гүйлтийг зохион байгуулна.

Бүх нийтийн марафон нь иргэд, аж ахуйн нэгж байгууллага, оюутан залуучуудын дунд байгаль орчноо хамгаалах сэтгэлгээг бий болгох, хүн бүр эрүүл чийрэг амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой. Одоогийн байдлаар марафон гүйлтэд 1000 гаруй хүн оролцохоор бүртгүүлжээ. Нийт 5000 орчим хүн оролцоно гэж зохион байгуулагчид үзэж байна.

Бага, дунд, идэр нас гэсэн ангиллаар явагдах гүйлтэд хөгжлийн бэрхшээлтэй 60 гаруй иргэд оролцох юм байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд