Хийн түлшний станц албан ёсоор нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-27 16:47:25

Сүхбаатар аймагт орчин үеийн тоног төхөөрөмж бүхий хийн түлшний цэнэглэх станц байгууллагдан нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээн орон нутгийн удирдлагууд болон гаазан машинтай жолооч нар урилгаар оролцсон юм.

Сүхбаатар аймгийн хэмжээнд хийн түлшээр ажилладаг 10 гаруй авто машин шинээр орж ирээд байгаа юм байна.

"Өөдлөх дөл" ХХК-нь “Гор газ” ХХК, ОХУ-ийн “Бурятгаз” компани зэрэг найдвартай түншүүдээсээ хийн түлшээ импортлон төрөл бүрийн багтаамжтай хийн баллон савлан хэрэглэгчдийг хийн түлшээр цэнэглэх, хийн түлшээр ажилладаг тоног төхөөрөмжийн худалдаа засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Цаашид үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, Сүхбаатар аймагт хийн түлшний автомашины хэрэглээг нэмэгдүүлнэ гэдгийг Өөдлөх дөл ХХК-ийн захирал Б. Баттулга хэллээ.

Тус компани нь хэрэглэгчиддээ MNS 5083:2001 стандартын шаардлага хангасан хийн түлш нийлүүлж байгаа бөгөөд аюулгүй ажиллагаанд нийцсэн баталгаатай төрөл бүрийн баллонд хийн түлш савлан түгээж байна. Хийн түлш 1 литр нь 1090 төгрөгийн ханштай байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ