НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хаити улсын талаар яаралтай хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
anudaritsagaan@gmail.com
2021-07-08 16:06:56

ЖЕНЕВ. /TASS/. Хаити улсын Ерөнхийлөгчийн амийг хөнөөсөн хэргээс үүдэн тус улсад үүсээд байгаа нөхцөл байдлын талаар  НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хэлэлцэхээр болжээ.  


Эх сурвалжийн мэдээлснээр, “Хаити улсад үүсээд байгаа нөхцөл байдлын талаар пүрэв гарагт хэлэлцэхээр төлөвлөж байна” гэсэн байна.


Эргэн сануулахад, Хаити улсын Ерөнхийлөгч Жовонель Мойз өнгөрсөн мягмар гаргийн орой гэртээ үл таних этгээдүүдийн халдлагад өртөж, амиа алдсан юм. Тус улсад одоогоор зэвсэгт хүчнийг бэлэн байдалд шилжүүлээд байгаа ажээ.  

Холбоотой мэдээ