Халдвар авсан иргэдийн 76,4 хувь нь эдгэрчээ

ОРОН НУТАГТ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-07-05 17:54:49

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комисс коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн ээлжит мэдээллээ өглөө. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 20 тохиолдол шинээр нэмэгдэж, нийт 991 иргэн халдвар авсан нь бүртгэгдээд байна. Аймгийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Д.Отгонсүрэн:

- Шинээр илэрсэн халдварын тохиолдлын 15 нь ойрын харьцагчдаас, тав нь зөөвөрлөгдсөн. Сэлэнгэ суманд гурав, Хутаг-Өндөрт дөрөв, Орхон, Булган, Рашаант суманд тус бүр нэг, Бүрэгхангайд хоёр, Гурванбулагт хоёр, Сайхан суманд зургаа бүргэгдлээ. Өнгөрсөн хоногт 58 иргэн эмчлүүлж эмнэлгээс гарснаар 758 иргэн эдгэрсэн байна.

Аймгийн хэмжээнд 225 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 218, хүндэвтэр  зургаа, хүнд нэг байна. Нийт халдвар авсан иргэдийн 219 нь буюу 24,8 хувь хүүхэд байна. Халдвар авсан иргэдийн 57,2 хувь гэр бүлийн орчинд, 11,9 хувь ажлын байрнаас, 10,4 хувь найз нөхдийн хүрээнд өртсөн байна.

Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулж найз нөхөд, гэр бүлээрээ нийлж зугаалах, айлд зочлох, хамаатан саднаараа нийлэх нь халдвар тархах эрсдэл үүсгэж байгааг анхаарч урьдчилан сэргийлэх хэрэгтэйг зөвлөв.

Холбоотой мэдээ