Завханы 21 суманд коронавирусний халдвар бүртгэгдлээ

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-07-01 15:09:53

Завхан/МОНЦАМЭ/. Өнөөдөр тус аймгийн Идэр суманд коронавирусний халдвар бүртгэгдэж, нийт 21 суманд халдвар гарлаа.

-Сүүлийн 24 цагт аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 58 иргэний PCR шинжилгээ хийснээс 36 иргэн халдвар авсан нь батлагдаж, нийт тохиолдол 1223 боллоо. Өнөөдөр эмнэлгээс 57 хүн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжсэнээр нийт 764 хүн эдгэрээд байна.  

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг сум тус бүрээр нь ангилбал, Улиастай 16, Тэлмэн нэг, Цэцэн-уул нэг, Дөрвөлжин хоёр, Идэр тав, Алдархаан суманд зургаан иргэн халдвар авсан нь шинжилгээгээр батлагдлаа.  

Халдвар авсан 413 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Харин Өрхийн Эрүүл мэндийн төвийн хяналтад гэрээр Улиастайд 26, Тосонцэнгэлд долоо, нийт 33 хүнийг эмчилж байна. Нийт эмчлүүлж буй иргэдээс биеийн байдал нь хөнгөн 304, хүндэвтэр 99, хүнд 10 хүн байна. Аймгийн хэмжээнд гэрийн тусгаарлалтад 5687, тусгаарлан ажиглах байранд 78 иргэн байна гэж аймгийн Шуурхай штабын эрсдэлийн харилцаа холбооны бүлгээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ