Хөвсгөл аймаг баяр наадам тэмдэглэхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-07-01 13:02:30

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт коронавируст халдварын нөхцөл байдал хүндэрч, өнөөдрийн байдлаар 1230 тохиолдол бүртгэгдээд байна.

Халдварын тохиолдол тус аймгийн 19 суманд тархсан учраас аймгийн хэмжээнд баяр наадмыг зохион байгуулахгүй байх шийдвэр гаргахаар төлөвлөж байна гэдгийг Шуурхай штабын дарга М.Хуягбаатар мэдээллээ. Харин баяр наадмын өдрүүдэд  орон нутгийн хэвлэл мэдээллээр наадмын тухай нэвтрүүлэг бэлтгэн иргэдэдээ хүргэх ажээ.

 

Холбоотой мэдээ