АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Дональд Рамсфелд таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-07-01 11:56:59

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Батлан​​ хамгаалахын сайд асан Дональд Рамсфелд 88 насандаа таалал төгсжээ. Рамсфелдийн гэр бүлийнхэн түүнийг Нью-Мексико муж улсын Таос хотод гэртээ нас барсан гэж твиттер хуудсаар нь мэдээлсэн байна.


АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайд асан цусны хорт хавдрын улмаас нас баржээ.


Тэрбээр Ерөнхийлөгч Жорж Бушийн засаг захиргаанаас Афганистан, Ирак дахь дайныг эхлүүлэх шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.


Рамсфелд АНУ-ын хоёр өөр засаг захиргаанд Батлан ​​хамгаалахын сайдын албыг дараалан биш олон жилийн зайтай хашсан цорын ганц хүний хувиар түүхэнд бичигджээ.


Тэрбээр 1975-1977 онд Жеральд Фордын засаг захиргаанд, 2001-2006 онд бага Жорж Бушийн үед АНУ-ын Батлан ​​хамгаалахын сайдаар ажиллаж байв. 1988 онд Бүгд Найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байсан боловч нэр дэвшигч тодруулах сунгаа эхлэхээс өмнө нэрээ татаж байжээ. 

Холбоотой мэдээ