Ихэнх нутгаар бороотой, сэрүүн байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНЭнэ сарын 26-наас 30-нийг хүртэл ихэнх нутгаар бороотой, шороон шуургатай байх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс ирүүлж байна.
Маргааш буюу 26-нд төвийн аймгуудын ихэнх нутаг баруун болон говийн аймгуудын зарим газраар, 27-нд ихэнх нутгаар, 28, 29-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно. Салхи 26,27-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хагаст цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр дулаарна.
Өнөөдөр нутгийн баруун хагаст, маргааш ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Н.Туяа