Төрийн албан хаагчдад сургалт явуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-24 12:21:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт цахимаар зохион байгуулжээ.


Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс зэрэг 29 төрийн байгууллагын 200 гаруй албан хаагчийг хамруулсан уг сургалт энэ сарын 18-23-нд болсон байна.


Уг сургалт “Авлига, түүний хор хөнөөл”, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг болон зөрчил”, “Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж оролцох тухай ойлголт”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд төр, нийтийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдлыг шалган шийдвэрлэхэд анхаарах асуудал” сэдвийн хүрээнд болжээ. 

Д.Урансолонго

Холбоотой мэдээ