“EURO -2020” тэмцээний шөвгийн 16 баг тодорлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БРЮССЕЛЬ. /EuroNews/. “EURO” буюу Европ тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн лхагва гарагт болж, шөвгийн 16-д орох багууд тодорлоо.
Хасагдах шатны
тоглолт Уэльс-Дани, Итали-Австри, Нидерланд-Чех, Бельги-Португал, Хорват-Испани,
Франц-Швейцарь, Англи-Герман, Швед-Украины хооронд болно.
Тоглолтууд
Зургаадугаар сарын
27. 00:00 цаг. Уэльс - Дани
03:00 цаг. Итали -
Австри
Зургаадугаар сарын
28. 00:00 цаг. Нидерланд - Чех
03:00 цаг. Бельги -
Португал
Зургаадугаар сарын
29. 00:00 цаг. Хорват - Испани
03:00 цаг. Франц -
Швейцар
Зургаадугаар сарын
30. 00:00 цаг. Англи - Герман
03:00 цаг. Швед - Украин
2016 оны Европ тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Криштиану Роналду ахлагчтай Португалын шигшээ баг түрүүлсэн билээ.
Тэмцээний
тоглолтууд Санкт-Петербург, Амстердам, Баку, Будапешт, Бухарест, Глазго,
Копенгаген, Лондон, Мюнхен, Ром, Севиль зэрэг 11 хотод болдог байна.