Дэд төвүүд барих ажил 1.8-92 хувьтай үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-24 10:30:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга, Толгойт, Шар хад дэд төв байгуулах ажил үргэлжилж байна.


Ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Азийн хөгжлийн банк болон холбогдох хүмүүстэй цахимаар хуралдсан юм.


Төслийн эхний шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төв байгуулах 29 багц ажлын явц 92 хувьтай, хоёрдугаар шатанд хэрэгжих Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төв байгуулах 22 багц ажлын явц 24 хувьтай, гуравдугаар шатанд хэрэгжих Толгойт, Шар хад дэд төв байгуулах ажил 1.8 хувьтай байна. Цар тахлын улмаас зарим ажил удаан байгаа ч төслийг төлөвлөсөн хугацаанд дуусгана  гэдгийг хуралд оролцогчид онцолжээ.


Улаанбаатар хотын өнгө төрхийг өөрчлөхөд ач холбогдолтой энэ төслийн хэрэгжилтэд Азийн хөгжлийн банк сэтгэл хангалуун байгааг тус банкны мэргэжилтэн Arnuad Heckmann илэрхийллээ. Мөн цэцэрлэг, бизнес инкубатор төв зэрэг нийгмийн хэрэгцээг хангах асуудлыг нэгдсэн системээр хөгжүүлж байгааг БХБЯ дэмжиж байгаа аж.

 

Холбоотой мэдээ