Халдвар авсан иргэдийг суманд нь эмчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-06-23 11:34:47

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тусгаарлах эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор ирэх сарын 1-нээс халдвар авсан, биеийн байдал хөнгөн иргэдийг тухайн сум суманд нь эмчлэх шийдвэрийг аймгийн Онцгой комиссын хурлаас гаргажээ. Улмаар сумын Засаг дарга, ЭМТ-ийн эрхлэгч нарт холбогдох бэлтгэл бэлэн байдлыг хангах чиглэлийг өгсөн байна.

Сүхбаатар аймаг гурван хэсэгт 170 ор бүхий тусгаарлах эмнэлгийг бэлдсэн. Гэвч халдварын тохиолдол өдөр бүр нэмэгдэн, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, улмаар АНЭ-т нэмэлтээр ор дэлгэсэн. Одоогоор нийт 260 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байгааг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж буй.

Холбоотой мэдээ