Умард Солонгос зургаан талт хэлэлцээнд цаашид оролцохгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН. /NHK/. Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох асуудлыг хэлэлцэх форум буюу зургаан талын хэлэлцээний ширээний ард дахиж суухгүй гэж Умард Солонгосын албаны хүн онцлон тэмдэглэжээ.
Умард Солонгосын ГХЯ-ны Хойд Америкийн асуудал хариуцсан газрын дэд дарга Чо Сон Хуй Бээжин хот дахь Умард Солонгосын ЭСЯ-нд өчигдөр мэдэгдэл хийсэн байна.
Хатагтай Чо Хятадын нийслэлд болсон аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлцээнд оролцжээ. Уг уулзалтад зургаан талын хэлэлцээнд оролцогч улсуудын албаны хүмүүс мөн оролцсон аж.
Умард Солонгос баллистик пуужингийн туршилтыг амжилттай хийсэн гэсэн мэдээлэлтэй холбогдуулан тэрбээр хэлэхдээ “манай улс цөмийн зэвсэг хийсэн. Цөмийн зэвсгийг зөөх төхөөрөмжүүдийг ч мөн хийсэн” гэжээ.
Тэрбээр цааш хэлэхдээ “цөмийн зэвсэггүй болгох асуудлыг хэлэлцэхийн тулд зургаан талын хэлэлцээг анх санаачилсан. Одоо энэ хэлэлцээний зорилгыг өөрчлөх хэрэгтэй” гэсэн байна.
АНУ Умард Солонгос руу чиглэсэн дайсагнасан бодлого хэрэгжүүлэхээ зогсоосон цагт л Пхеньян цөмийн зэвсгийн асуудлыг хэлэлцэнэ гэж Чо Сон Хуй дээрх яриа хэлцээний үеэр мэдэгджээ.
Г.Доржханд