Хэрлэн, Халх гол үертэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-06-22 12:45:11

Дорнод /МОНЦАМЭ/. Хэнтийн нуруунаас усждаг Хэрлэн гол үерийн түвшинг 2 см-ээр, Их Хянганы нуруунаас эх авдаг Халх гол Ялалт баг орчмоор үерийн түвшинг 26 см-ээр даван үерлэж байна.

Өнөөдрийн байдлаар гол, нуурын усны түвшинг өмнөх 10 хоногтой харьцуулахад, Хэрлэн гол 9 см, Улз гол Эрээнцав хэсгээр 2 см, Баян-Уул сумын нутгаар дайран өнгөрдөг хэсгээр 8 см, Дашбалбар сумын орчмоор 7 см байна гэж мэдээлэв.

Харин Халх гол сумын төв орчимдоо өмнөх өдрүүдээс 21 см, Баянхошуу орчимд 17 см, Буйр нуур 7 см, Хөх нуур 5 см-ээр нэмэгджээ. Тиймээс бага насны хүүхдээ хараа хяналтгүй гол нуур руу явуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд орохгүй байхыг мэргэжлийн байгууллагууд сануулж байна.

                 

Холбоотой мэдээ