Шилдэг албан хаагчийнхаа гэр бүлд хувийн орон сууц барьж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-06-21 19:30:46
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/.  Дундговь аймгийн ОБГ-ын хамт олон өөрсдийн нөөц боломжоор хувийн орон сууц барьж, Гал түймэр унтраах аврах 25 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч ахлах ахлагч Д.Батзаяагийн гэр бүлд хүлээлгэн өглөө.

Тус аймгийн Онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд шилжсэний 17 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд тус газрын алба хаагчид хамтран 25 хоногийн дотор энэхүү хувийн сууцыг барьж дуусгажээ.

Ахлах ахлагч Д.Батзаяа нь Онцгой байдлын албанд 11 дэх жилдээ ажиллаж байгаа залуу албан хаагч бөгөөд эрхэлсэн ажилдаа хичээнгүй, хамт олныхоо хүндлэлийг хүлээсэн шилдэг алба хаагчдын нэг учраас хамт олны саналаар түүний гэр бүлд ийнхүү хүлээлгэн өгөхөөр болсон аж.

Аймгийн ОБГ  алба хаагчдынхаа нийгмийн баталгааг ханган орон сууцжуулах ажлын хүрээнд 2019, 2020 онд 40 айлын сууц барьж, ажилчдынхаа амьдрах орчныг сайжруулжээ.

Холбоотой мэдээ