НҮБ Умард Солонгосыг эрс буруушаав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО. /NHK/. Энэ долоо хоногийн эхээр Умард Солонгос баллистик пуужин хөөргөсөн явдлыг эрс буруушаасан мэдэгдлийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ хийлээ.
Япон, АНУ болон Өмнөд Солонгосын хүсэлтээр АЗ яаралтай хуралдаж, дараа нь мэдэгдэл хийсэн юм.
Уг мэдэгдэлд “Пхеньян пуужин хөөргөсөн нь АЗ-ийн тогтоолуудыг зөрчиж, Умард Солонгосын цөмийн зэвсгийг зөөх төхөөрөмжийг боловсронгуй болгоход чиглэж, бүс нутгийн хурцадмал байдлыг даамжруулна” гэжээ.
Умард Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээнүүд, ялангуяа өнгөрсөн гуравдугаар сард авсан хориг арга хэмжээг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд “хүчин чармайлтаа эрчимжүүлэх”-ийг уг мэдэгдлээр бүх улс оронд уриалсан байна. Хориг арга хэмжээнүүдэд Умард Солонгостой ашигт малтмалын худалдаа хийхийг хязгаарлах зэрэг багтжээ.
Өнгөрсөн лхагва гарагт Умард Солонгос хамгийн сүүлийн үеийн, дунд тусгалын “Мусудан” гэдэг хоёр баллистик пуужин хөөргөсөн билээ.
Баллистик пуужинг амжилттай харван туршсан гэж Умард Солонгосын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өчигдөр мэдээлсэн юм.
Г.Доржханд
T