Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 1.7 тэрбумын арилжаа хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-06-21 14:58:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт үнэт цаасны 5 удаагийн арилжаа болж, нийт 1.7 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар, 66 компанийн 3.5 сая ширхэг хувьцааг 1.5 тэрбум төгрөгөөр арилжсан байна.




Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд: 




Компанийн  бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд "Эрдэнэт Тавантолгой"-н ЕТТ төгрөгийн 7 бондыг 700 мянган төгрөгөөр, мөн ЕТТ ам.долларын 210 ширхэг бондыг 21 мянган ам. ам.доллароор тус тус арилжив. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 355,864 ширхэг нэгж эрхийг нийт 76.4 сая төгрөгөөр арилжсан байна. 6 дугаар сарын 18-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 3,636,560,549,994.21 төгрөг болсон бол ТОП-20 индекс  31,909.18  нэгж болж өмнөх 7 хоногоос 4.86 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


Холбоотой мэдээ