Налайх, Багахангай дүүрэг, Төв аймагт цахилгааны засвар хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-06-21 14:01:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-иас нийслэлд цахилгаан тоноглол шугамд засвар хийж буй холбоотойгоор дүүргүүдэд цахилгааныг тодорхой хугацаагаар хязгаарлаж байгаа. 

Өнөөдөр нийслэлийн Сүхбаатар дүүрэгт Санзай, Баянбулаг, Шарга морьтын зуслангийн чиглэлд засвар хийж буй хуваарийг танилцуулав. Энэ өдөр мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, "Дэвшил" болон "Сор" компани, Хилийн цэргийн 0164 дүгээр анги, Сонгинохайрхан дүүргийн 15-17 болон 20, 22, 32, 34 дүгээр хороо, "Найрамдал" болон Баянголын зусланд 11.00-18.00 цаг хүртэл засвар үйлчилгээ хийж буй учир цахилгааныг дээрх хугацаанд түр хязгаарлаж байгааг мэдээллээ. Мөн Налайх, Баганхангай дүүрэг болон Төв аймгийн зарим Батсүмбэр, Баянчандмань суманд засвар хийж байна. 





Холбоотой мэдээ