БНСУ-д зай барих журмыг сулруулна

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2021-06-21 12:00:02

СӨҮЛ. /CNN/. БНСУ-д “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлах үүднээс тогтоогоод буй зай барих журмыг ирэх долоодугаар сарын 1-нээс сулруулна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Квон Док Чёл ням гарагт мэдэгджээ.


Тодруулбал, одоогоор мөрдөж буй зай барих таван шатлалт журмын оронд шинэчилсэн, дөрвөн шатлалт журмыг мөрдөх бөгөөд түвшин бүрд илүү тодорхой дүрмүүдийг баримтлах ажээ.


Одоогоор орон даяар нэг дор дөрвөн хүн уулзахыг зөвшөөрч байгаа бол шинэ журмын дагуу түвшин бүрд өөр өөр хязгаарлалт тогтооно.


Мөн одоо зай барих журмын хоёрдугаар түвшний хүрээнд энтертайнмент төв, зоогийн газар, кафег 22 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрч байгаа бол шинэчилсэн журмаар 00 цаг хүртэл ажиллах боломжтой болно.


БНСУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд энэ сарын 20-ны байдлаар 15 012 455 хүн “COVID-19”-ийн вакцины эхний тунг, 4 046 611 хүн хоёр тунг хийлгэжээ. 

Холбоотой мэдээ