Аймгийн хэмжээнд халдвар авсан 126 хүн эмчлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-06-19 18:47:38

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусний халдвартай 56 тохиолдол батлагдлаа.

Тухайлбал аймгийн төв Улиастайд 18, Тосонцэнгэл суманд хоёр, Их-уул суманд нэг, Тэлмэн суманд 9, Сонгино суманд дөрөв, Дөрвөлжин суманд 21, Баянтэс суманд нэг шинэ тохиолдол шинжилгээгээр батлагдлаа. Аймгийн хэмжээнд батлагдсан нийт 682 тохиолдол бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд хаагдсан кластер голомт 8, идэвхгүй кластер голомт долоо, идэвхтэй байгаа кластер голомт 35 байна. Аймгийн хэмжээнд халдвар авсан 126 хүн эмчлүүлж байна.

Завхан аймагт халдварын тоо эрс нэмэгдэж байна. Халдвар бүртгэгдээгүй урд чиглэлийн зарим сумдад сэжигтэй тохиолдлууд илэрч байгаа. Шинжилгээний хариу хүлээж байна. Коронавирусний халдвар хаа сайгүй тархсан байх маш өндөр магадлалтай байгаа учир иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй байж, халдварын дэглэмээ сайтар баримтлахыг аймгийн Шуурхай штабаас анхааруулж байна. 

Холбоотой мэдээ