Найман сартай хүүхэд халдвар авчээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-06-18 18:47:39

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комисс коронавирусний нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийж, өнгөрсөн 24 цагийн хугацаанд 34 тохиолдол шинээр батлагдсныг мэдэгдлээ. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд халдварын 473 тохиолдол бүртгэгджээ.

- Нэмэгдсэн халдварын тохиолдлын 24 нь голомт, гэрийн ажиглалтад байсан иргэдээс илэрсэн. Халдварын 10 нь зөөвөрлөгдөн орж ирсэн. Улаанбаатар хотоос ирсэн иргэдээс халдвар илэрч байна. Дашинчилэн суманд 16, Рашаантад нэг, Булганд гурав, Гурванбулагт нэг, Хялганат тосгонд гурван тохиолдол батлагдсан. Халдварын зөөвөрлөгдсөн тохиолдлын хувьд Дашинчилэн суманд зургаа, Рашаантад хоёр, Булганд нэг, Баян-Агт суманд нэг гарлаа. Сүүлийн үед хүүхэд халдвар авах нь нэмэгдэж байна. Хамгийн бага нь найман сартай хүүхэд эмчлүүлж байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа хэллээ.

Коронавирусний халдвар авч эмчлүүлж байгаа 151 иргэнээс биеийн байдал нь хүнд хоёр, хүндэвтэр долоо, хөнгөн 142 байна. 

Холбоотой мэдээ