Тээврийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-06-18 10:36:51

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутагт “Ковид-19” халдварт өвчний батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна.

Халдварт өвчний тандалт судалгааны ажил хийж байгаатай холбогдуулан Сумын Онцгой комиссоос сумын төвөөс орох, гарах иргэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоож, шатахуун түгээх станцаас бусад банк, худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагааг зургаадугаар сарын 18-ны 09:00 цагаас зургаадугаар сарын 19-ний 09:00 хүртэл түр хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргажээ.

Шатахуун түгээх станц нь зөвхөн хөдөөгийн малчдад тусгай горимоор үйлчилгээ үзүүлэхээр болсон байна.

Холбоотой мэдээ