Сонгуулийн хэсгийн хороод санал тоолох машин хүлээж авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-24 00:53:14

Дархан-Уул аймгийн Сонгуулийн хэсгийн хороодын ахлах зохион байгуулагчид, санал тоолох төхөөрөмжийг хариуцаж ажиллуулах Мэдээлэл Технологийн даамлууд саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хүлээж авав.

Тойргийн хороо бүрт таван хүнээс бүрдсэн мэдээллийн технологийн баг ажиллах бөгөөд Дархан-Уул аймагт нийт 45 даамал ажиллахаар бэлтгэгджээ. Тус аймагт нийт сонгогчийн 63380 саналын хуудас, 58 санал тоолох төхөөрөмж хуваарилагдаж ирснийг нийт 39 Сонгуулийн санал авах байранд байршууллаа. Эдгээрээс Дархан суманд 31, Шарын гол, Хонгор суманд тус бүр гурав, Орхон суманд хоёр санал авах байр тус тус ажиллаж байна.

Мөн аймгийн хэмжээнд УИХ-ын 43 дугаар тойрогт 22098, 44 дүгээр тойрогт 21929, 45 дугаар тойрогт 22098 нийт 67218 сонгогч байна гэсэн хамгийн сүүлийн статистик мэдээлэл гарчээ.

Сонгуулийн төв байгууллага саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулна гэж “Сонгуулийн тухай хууль”-ийн 84.13 зүйлд заасан байдаг.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ