Булган аймагт халдварын тохиолдлын 23,5 хувь хүүхэд байна

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-06-16 17:45:20

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комисс коронавирусний нөхцөл байдлын талаар өнөөдрийн 16.00 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 41 тохиолдол нэмэгдэж, аймгийн хэмжээнд нийт халдвар авсан хүний тоо 429 боллоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Орхон суманд ес, Тэшигт нэг, Булганд гурав, Баяннуурт нэг, Рашаантад дөрөв, Хишиг-Өндөрт ес, Гурванбулагт найм, Хангалд нэг, Хялганат тосгонд таван тохиолдол шинээр батлагдсан байна. Эмчлүүлж байгаа 134 иргэнээс биеийн байдал нь хөнгөн 130, хүнд хоёр, хүндэвтэр хоёр байна. Тусгаарлах байранд 27, гэрийн хяналтад 954 иргэн байна гэж аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын орлогч даргө, дэд хурандаа Н.Хишигдорж мэдээллээ.

Тус аймгийн  хэмжээнд бүртгэгдсэн коронавирусний халдварын 429 тохиолдлын 101 нь буюу 23,5 хувийг хүүхэд эзэлж байна. Иймээс хүүхдийг олон нийтийн газар дагуулж явахгүй байх, таваас дээш тооны хүүхдийг хамт тоглуулахыг хориглох, айл хэсүүлэхгүй байхыг аймгийн Онцгой комисс зөвлөж байна.

Холбоотой мэдээ