Чингис хотод агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтооно

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-06-15 17:50:18

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төв Чингис хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг боловсруулж байна.

Тодруулбал, агаарын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх зүйлийг үндэслэн аймгийн Засаг даргын 2019 оны А/56 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулжээ. Тус захирамжтай холбогдуулан сонсох ажиллагаа хийж байгаа тул иргэдийг www.khentii.mn  веб сайтаар зочилж, саналаа өгөхийг уриалж байна.

Холбоотой мэдээ