6.19 ба Солонгосын Хөдөлмөрийн Нам

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2021-06-15 09:20:36
@ShoovdorBatbold

6-р сарын 19-ний өдөр бол БНАСАУ-ын агуу удирдагч Ким Жөн Ир (1942 -2011) Солонгосын Хөдөлмөрийн Намын төв хороонд ажлын гараагаа эхэлсэн өдөр юм.

1964 оны 6-р сарын 19-нд удирдагч Ким Жөн Ир БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын Төв Хороон дээр ажиллах анхны алхмыг тавьсан нь намыг бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байв.

Үүнээс хойш Солонгосын Хөдөлмөрийн Нам нь үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Ким Ир Сен(1912-1994)-ий “Жүче” үзэл санааг тууштай чиглүүлэгч үзэл баримтлал, удирдан чиглүүлэгч үзэл баримтлал болгон барьж чаджээ.

Хүн өөрийн хувь заяаныхаа эзэн бөгөөд хувь тавилангаа өөрөө тодорхойлох хүч чадалтай гэсэн Жүчегийн үзэл санаа нь олон түмэн өөрсдийн хүч чадлаар хувь тавилангаа тодорхойлох замыг гэрэлтүүлдэг санаа юм.

Тэрбээр 1960-1980-аад оны идэвхтэй үйл ажиллагаагаар Жүчэ үзэл суртал нь олон нийтийн ашиг сонирхол, тусгаар тогтнолын эрин үеийг тусгасан шинэ, анхны хувьсгалт үзэл суртал болохыг онолын аргаар нотлон харуулж, Солонгосын Хөдөлмөрийн Намыг зохион байгуулалттай, хүчирхэг нам болгон бэхжүүлэн хөгжүүлж байв.

Мөн 1990-ээд онд Ерөнхийлөгч Ким Ир Сен таалал төгссөний дараа (1994 оны 7-р сарын 8) “Аугаа их жолоодогч нөхөр Ким Ир Сений хувьсгалт үзэл суртлаар улам бүр зэвсэглэе” гэсэн уриаг дэвшүүлж, Жүче үзэл суртлыг намын тууштай чиглүүлэгч үзэл баримтлал болгон үргэлжлүүлэн дэмжиж ирсэн билээ.

Удирдагч Ким Жөн Ирийн удирдлаган дор Солонгосын Хөдөлмөрийн Нам нь олон түмэнтэй эв нэгдэж, олон түмэнд үйлчилдэг жинхэнэ эх нам болон байгуулав.

Тэрбээр ард түмэнтэй эв нэгдэлийг намын бүтээн байгуулалт ба үйл ажиллагааны чухал зарчим хэмээн үзэн намыг оршин тогтнохтой холбоотой амин чухал асуудал болгон дэвшүүлсэн бөгөөд Солонгосын Хөдөлмөрийн Намыг ард түмний эрх ашгийг төлөөлөн хамгаалагч нам ба олон нийтийн дунд гүн гүнзгий суурилж, олон түмэнтэй нягт холбоотой ард түмний нам болгон бэхжүүлж хөгжүүлсэн юм. 

Тэрбээр "Бүтэн нам олон түмэнд орцгооё!", "Ард түмэнд үйлчил!" гэсэн уриа лоозон барьж, албан тушаалтнуудыг олны дунд гүн гүнзгий орж, ард түмэндээ үнэнчээр үйлчилдэг, ард түмний жинхэнэ үйлчлэгч болоход удирдсан. 

БНАСАУ-ын ард түмэн Солонгосын Хөдөлмөрийн Намыг төрсөн эх гэж чин сэтгэлээсээ дагадаг нь санамсаргүй хэрэг биш юм.


Холбоотой мэдээ