Дэлхийн “Донор”-ын өдрийг тэмдэглэлээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-06-14 20:08:10

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Цусны донорын Дэлхийн өдөр”-ийг тэмдэглэж байна. Энэ өдөр цусаа бэлэглэж цохилох зүрх бүхнийг аврахын төлөө хичээсэн сайхан сэтгэлт  доноруудыг урамшууллаа. Аймгийн цусны салбар төвийн бага эмч Г.Туяа, Онцгой газрын ажилтан Г.Энхбаяр, Ц.Очирбат нарын зэрэг хүмүүсийг аймгийн ИТХ-ын шагнал ”Жуух бичиг”, “Баярын бичиг”-ээр шагналаа. Мөн МУЗН-ийн “Хүндэт донор” медалиар аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч Д.Батмөнх, Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Д.Мөнхбаасан нарын хүмүүсийг шагнав.

Мөн “Донор гэр бүл”-ээр Булган суман иргэн Б.Энхболд, Т.Мөнгөнжаваа, Т.Цэен-Ойдов, Ж.Энхмандах нарын гэр бүлийг шалгаруулан дурсгалын зүйл гардууллаа. Мөн Хангал сумын Хялганат тосгон дахь Онцгой байдлын газрын гал унтраах аврах 20-р ангийн хамт олныг “Донор хамт олон”-оор шалгаруулав.

Тус аймгийн Цусны салбар төв аймгийн хэмжээний нийт хүн амын 5.6 хувийг донорт элсүүлж, 80 шахам донороос цус цуглуулан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, цус, сийвэнгээр эмнэлгийн байгууллагад үйлчилдэг юм. Сүүлийн 10 жилд цусан бүтээгдэхүүний хэрэглээ болон цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 128,0-160,0 хувь өссөн байна. 

Холбоотой мэдээ