Төрийн одон медаль гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-06-11 21:55:36

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Сүхбаатар аймгийн зарим иргэдийг төрийн дээд одон медалиар шагнасныг УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь, аймгийн Засаг дарга М.Идэрбат нар гардууллаа.


УИХ-ын гишүүн Ж.Батсуурь шагнал гардуулах ёслолыг нээж хэлсэн үгэндээ, "Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсыг далайд гарцтай болгох, Хөөт-Бичигтийн боомтыг холбосон төмөр замын ажлын эхлэл гээд олон шинэлэг ажил, бүтээн байгуулалтын ажлыг Сүхбаатарынхантай хамтран хийж, Сүхбаатар аймгийг Монгол Улсын шилдэг аймаг болоход хувь нэмрээ оруулсан. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаанд Сүхбаатар аймгаас 30 жилийн дараа Хөдөлмөрийн баатар төрж, олон гавьяатууд шинээр тодорлоо. Түүний хувьд энэ удаад аюулт цар тахалтай тэмцэх ажилд хамгийн их үүргийг гүйцэтгэж буй эрүүл мэндийн салбарынхан, цагдаа, онцгой байдлын газрын алба хаагчид болоод бусад төрийн алба хаагч, хувийн хэвшлийхнийг шагнаж байгаагаараа онцлог гэдгийг тодотгов.

Энэ өдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медаль гээд төөрийн дээд шагналаар тус аймгийн 100 орчим иргэн шагнуулсан юм. 

Холбоотой мэдээ