Пхеньян-Бээжин чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-06-23 11:35:21

СӨҮЛ. /Yonhap/. Умард Солонгосын үндэсний агаарын тээврийн “Эйр Корё” компани НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс авсан нисэх онгоцны түлш экспортлохыг хязгаарласан хориг арга хэмжээнээс үл хамааран Пхеньян-Бээжингийн чиглэлд хийх нислэгийн тоогоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. 

Тус компани энэ 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр нийслэлийн хооронд хийх нислэгийн тоо долоо хоногт дөрөв байсныг тав болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. "Эйр Корё"-гийн  “JS151” онгоц ирэх сараас эхлэн баасан гараг бүрийн өглөөний 8:30-д Бээжингийн чиглэлд нисээд  үдийн 14:30-д Пхеньянд буцаж ирэх юм.

Орост үйлдвэрлэсэн “Ту-204” онгоцоор уг чиглэлд нислэг үйлдэнэ хэмээн зарим нэг эх сурвалж мэдээлж байна. Энэ нь 140 зорчигч тээвэрлэх чадалтай, хос хөдөлгүүртэй дунд зайнд нисдэг агаарын хөлөг юм.  

Мөн түүнчлэн Умард Солонгосын “Эйр Корио” нь долоо хоногт хоёр удаа Пхеньян-Шанхайн чиглэлд нислэг үйлдэх аж. Энэ чиглэлд өнгөрсөн зун түр хугацаагаар нислэг үйлдэж байсан боловч удалгүй цуцлагджээ.Харин энэ чиглэлийн нислэгийг зогсоосны дараа өнгөрсөн сараас Пхеньян-Кувейтын чиглэлийн  нислэгээ сэргээсэн байна.

Х.Сарнай

 

 

 

Холбоотой мэдээ