Шинээр 42 тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 294 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-10 17:39:14

Баянхонгор /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Баянхонгор аймагт коронавируст халдварын 42 тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 294 боллоо. 

Шинэ бүртгэгдсэн тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрчээ. 

Мөн хугацаанд Тусгаарлах эмнэлэгт эмчлүүлж байсан гурван иргэн эдгэрч эмнэлгээс гарсан байна. 

Тусгаарлах эмнэлэгт нийт 267 хүн байгаагаас /сэжигтэй 58 тохиолдол багтана/ аймгийн төвийн Тусгаарлах эмнэлэгт 254, Богд суманд 13 хүн эмчлүүлэх болон хяналтад байгаа аж.

Сүүлийн хоногт 142 PCR, 1102 түргэвчилсэн шинжилгээ хийжээ.

Холбоотой мэдээ