Гэрийн тусгаарлалтад 276 хүн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-06-10 17:08:13

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Өнгөрсөн хугацаанд Говьсүмбэр аймгийн хэмжээнд “Ковид-19” цар тахлын батлагдсан 100 тохиолдол бүртгэгдээд байна.

Үүнээс 50 нь эдгэрсэн бол үлдсэн нь эмчлүүлж байгаа аж. Одоогийн байдлаар 10267 хүн эхний тунгаа хийлгэсэн бол 9007 хүн вакцины хоёр дахь тунгаа хийлгэжээ. Тусгаарлах байранд нэг хүн, гэрийн тусгаарлалтад 276 хүн тус тус байгаа аж.

Холбоотой мэдээ