Баллистик пуужин харвах туршилт амжилттай болсон гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-23 09:50:43

ПХЕНЬЯН. /BBC/. Нэг баллистик пуужинг амжилттай харван туршсан гэж Умард Солонгос мэдэгдлээ.

Тус улсын төрийн мэдлийн хэвлэлүүд мэдээлэхдээ “баллистик пуужин харвах туршилтын явцтай удирдагч Ким Жөн Ун танилцсан” гэв. Харин яг хэзээ, хаанаас уг пуужинг харвасныг дурдсангүй.

Умард Солонгос өчигдөр өглөө зүүн эргийн Вонсан хотоос хоёр пуужин харвасан юм. Эдгээр пуужинг сүүлийн үеийн дунд тусгалын “Мусудан” баллистик пуужин байж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа билээ.

Өмнөд Солонгосын арми мэдэгдэхдээ “лхагва гарагт харвасан пуужингуудын хоёр дахь нь Солонгосын хойгоос зүүн зүгт 400 орчим км-ийн зайд Япон тэнгист унасан” гэсэн юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ