Говьсүмбэр аймгийн нийт сонгогчийн 60.98 хувь нь саналаа өгчээ

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-06-09 22:45:16

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 2021 оны ээлжит сонгууль Говьсүмбэр аймагт хуулийн дагуу тогтоосон хугацаанд болж, нийт сонгогчийн 60.98 хувь нь саналаа өглөө.

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхэд Говьсүмбэр аймгийн нийт сонгогчийн 4555 нь саналаа өгсөн бол “Зөв хүн Электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 804 хүний санал, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 380 хүний саналыг тус тус авчээ.

Холбоотой мэдээ