Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 50 хувийг давлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-06-09 21:29:50
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн ирц 21.00 цагийн байдлаар, 52.7 хувь буюу нэг сая 75 мянга 392 иргэн саналаа өгөөд байна. 


Ингэснээр, сонгуулийн ирц 50 хувийг давсан тул ирцээс хамаарч дахин сонгууль явуулах нөхцөл үүсэхгүй юм. Хэдийгээр, зарим аймагт 50 хувийн ирц хүрээгүй ч Ерөнхийлөгчийн сонгууль нэг тойрог болж явагддаг учраас улсын хэмжээнд сонгогчдын тал хувиас илүү нь саналаа өгсөн бол тухайн аймаг, дүүргийн саналын хуудсыг хүчинтэйд тооцох юм.


Санал хураалт 22.00 цагт өндөрлөх бөгөөд урьчилсан дүнг танилцуулна. Энэ удаагийн сонгуулийн нэгэн онцлог нь автомат техникийн дүн мэдээг 100 хувь гараар тоолж баталгаажуулах юм. 

Холбоотой мэдээ