Улсын хэмжээнд сонгуулийн ирц 47.1 хувьтай байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-06-09 20:29:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн ирц улсын хэмжээнд 20.00 цагийн байдлаар, 47.1 хувьтай буюу 959 588 хүн саналаа өгөөд буйг СЕХ-ноос мэдээлэв. 


Тодруулбал, Улаанбаатар хотод 929 235 сонгогчийн нэр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 443 418 сонгогч буюу 47.72 хувь нь сонгуульд оролцож саналаа өгөөд байна. Харин орон нутгийн хувьд, Хэнтий аймагт 50 118 хүн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 26 997 нь саналаа өгснөөр, ирц хамгийн их буюу 53.8 хувьтай байна. Тэгвэл хамгийн бага ирцтэй нь Сэлэнгэ аймаг бөгөөд 37.8 хувьтай байгаа юм. Нийслэлийн дүүргүүдээс ирц 56.93 хувь буюу хамгийн их байгаа нь Багахангай, 42.8 хувь буюу хамгийн бага нь Налайх дүүрэг байна. 


2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн 20.00 цагийн ирцтэй ойролцоо хэмжээнд байна. Санал хураалт 22.00 цагт дуусах бөгөөд санал авах байр хаах хугацааг тулгаж бөөгнөрөл үүсгэхгүй байхыг сонгогчдод уриаллаа.


"Ерөнхийлөгчийн сонгууль нь Монгол Улс бүхлээрээ нэг тойрог болдог онцлогтой. Тийм учраас сонгуулийн ирцийн тухайд улсын хэмжээнд санал өгсөн байдал 50 хувьд хүрэх юм бол аль нэг аймаг болон сонгуулийн аль нэг хэсэгт ирц 50 хувьд хүрсэн эсэхээс үл шалтгаалан сонгуулийн санал хураалт хүчин төгөлдөр болно" гэдгийг СЕХ-ны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ мэдэгдлээ.


Ташрамд дурдахад, энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх хоёр сая 40 мянга гаруй иргэнийг нэрсийн жагсаалтад бүртгэжээ. Харин гадаадад сонгууль өгөх 7 394 хүн бүртгэснээс 5618 сонгогч саналаа өгсөн байна.


Өчигдөр 9.00-20.00 цагийн хооронд зөөврийн санал хураалтад оролцохоор бүртгүүлсэн хүмүүсийн 92.1 хувь нь саналаа өгчээ. Тодруулбал, эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж буй 920 хүн санал өгсөн байна. Мөн гэрийн тусгаарлалтад байгаа 4869 сонгогч саналаа өгчээ. Нийт коронавирусний халдвар аваад тусгаарлалтад байгаа 5 789 сонгогч саналаа өгөөд буйг СЕХ-ноос мэдээллээ. 


Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн ирцийн мэдээ: 

Аймаг

17.00 цаг

18.00 цаг

20.00 цаг

1

Архангай

31.06 хувь

31.59 хувь

45.6 хувь

2

Баян-Өлгий

30.90 хувь

32.07 хувь

46.1 хувь

3

Баянхонгор

34.51 хувь

35.56 хувь

44.6 хувь

4

Булган

32.33 хувь

33.00 хувь

44.6 хувь

5

Говь-Алтай

41.22 хувь

42.06 хувь

51.3 хувь

6

Говьсүмбэр

35.86 хувь

35.86 хувь

48.7 хувь

7

Дархан-Уул

36.26 хувь

38.46 хувь

42.8 хувь

8

Дорноговь

39.13 хувь

40.55 хувь

49.9 хувь

9

Дорнод

32.48 хувь

34.10 хувь

43.2 хувь

10

Дундговь

34.63 хувь

35.61 хувь

44.2 хувь

11

Завхан

37.87 хувь

38.65 хувь

51.6 хувь

12

Өвөрхангай

35.63 хувь

36.60 хувь

47.2 хувь

13

Өмнөговь

33.75 хувь

34.77 хувь

42.5 хувь

14

Орхон

38.44 хувь

41.36 хувь

44.9 хувь

15

Сүхбаатар

41.76 хувь

42.96 хувь

55.8 хувь

16

Сэлэнгэ

27.33 хувь

27.84 хувь

37.8 хувь

17

Төв

33.39 хувь

33.93 хувь

44.9 хувь

18

Увс

35.43 хувь

36.75 хувь

48.2 хувь

19

Ховд

37.41 хувь

38.65 хувь

49.8 хувь

20

Хөвсгөл

33.66 хувь

34.52 хувь

45.7 хувь

21

Хэнтий

41.48 хувь

42.24 хувь

53.8 хувь

 

Дүүрэг

17.00 цаг

 

18.00 цаг

 

20.00 цаг

1

Сүхбаатар

44.29 хувь

 

47.67 хувь

 

51.4 хувь

2

Чингэлтэй

37.74 хувь

 

41.34 хувь

 

45 хувь

3

Баянгол

45.92 хувь

 

49.12 хувь

 

53.3 хувь

4

Сонгинохайрхан

36.83 хувь

 

39.80 хувь

 

43.5 хувь

5

Хан-Уул

41.70 хувь

 

44.73 хувь

 

49.3 хувь

6

Баянзүрх

40.48 хувь

 

43.60 хувь

 

47.2 хувь

7

Багахангай

50.18 хувь

 

53.37 хувь

 

56.93 хувь

8

Багануур

42.50 хувь

 

45.67 хувь

 

48.8 хувь

9

Налайх

35.90 хувь

 

38.99 хувь

 

42.8 хувь

Улаанбаатар

40.71 хувь

 

43.86 хувь

 

47.7 хувь

 


Доорх хүснэгт дэх мэдээлэл минут тутамд шинэчлэгдэнэ.


Холбоотой мэдээ