Сонгуульд 65-аас дээш насныхан хамгийн идэвхтэй оролцож байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-06-09 18:31:14
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн ирц улсын хэмжээнд 18.00 цагийн байдлаар, 39.83 хувьтай буюу 810 475 хүн саналаа өгөөд буйг СЕХ-ны цаг тутамд шинэчилж буй дата мэдээлэл харуулж байна.


Тодруулбал, Улаанбаатар хотод 929 141 сонгогчийн нэр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 407 536 сонгогч буюу 43.86 хувь нь сонгуульд оролцож саналаа өгөөд байна. Харин орон нутгийн хувьд, Сүхбаатар аймагт 41 101 хүн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 17 659 нь саналаа өгснөөр, ирц хамгийн их буюу 42.96 хувьтай байна. Тэгвэл хамгийн бага ирцтэй нь Сэлэнгэ аймаг бөгөөд 27.84 хувьтай байгаа юм. Нийслэлийн дүүргүүдээс ирц 53.37 хувь буюу хамгийн их байгаа нь Багахангай, 38.99 хувь буюу хамгийн бага нь Налайх дүүрэг байна. 


Насны ангиллаар нь задалбал, 65-69 болон 70-аас дээш насныхан хамгийн идэвхтэй саналаа өгч байна. Тодруулбал, 65-69 насны 40 803 буюу 66.72 хувь нь саналаа өгөөд байгаа юм. Мөн 70-аас дээш насны 57 628 сонгогч буюу 66.67 хувь нь сонгуульдаа оролцоод байна. 


Тэгвэл 20-29 насны залуус сонгуульд оролцох идэвх хамгийн сул байгааг СЕХ-ны дата мэдээлэл харуулж байна. Тухайлбал, 20-24 насны 59 691 сонгогч буюу 26.18 хувь нь сонгуульд оролцсон бол 25-29 насны 64 391 буюу 27.17 хувь нь саналаа өгчээ. 


2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 17.00 цагийн байдлаар 46 хувьтай байжээ. Тиймээс энэ удаагийн сонгуулийн идэвхийг нэмэх шаардлагатай байгааг СЕХ-ны Хууль зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ СЕХ-ны 16.00 цагийн мэдээгээр тодотгосон юм.


Сонирхуулахад, 18.00 цагийн байдлаар эмэгтэй сонгогчдын 42.19 хувь буюу 446 988 нь саналаа өгсөн бол эрэгтэй сонгогчдын 37.05 хувь буюу 363 487 нь сонгуульд оролцоод байна. 


Ташрамд дурдахад, энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх хоёр сая 40 мянга гаруй иргэнийг нэрсийн жагсаалтад бүртгэжээ. Харин гадаадад сонгууль өгөх 7 394 хүн бүртгэснээс 5618 сонгогч саналаа өгсөн байна.


Өчигдөр 9.00-20.00 цагийн хооронд зөөврийн санал хураалтад оролцохоор бүртгүүлсэн хүмүүсийн 92.1 хувь нь саналаа өгчээ. Тодруулбал, эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж буй 920 хүн санал өгсөн байна. Мөн гэрийн тусгаарлалтад байгаа 4869 сонгогч саналаа өгчээ. Нийт коронавирусний халдвар аваад тусгаарлалтад байгаа 5 789 сонгогч саналаа өгөөд буйг СЕХ-ноос мэдээллээ. 


Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн ирцийн мэдээ: 

Аймаг

16.00 цаг

17.00 цаг

18.00 цаг

1

Архангай

29.5 хувь

31.06 хувь

31.59 хувь

2

Баян-Өлгий

27.1 хувь

30.90 хувь

32.07 хувь

3

Баянхонгор

32.1 хувь

34.51 хувь

35.56 хувь

4

Булган

31.2 хувь

32.33 хувь

33.00 хувь

5

Говь-Алтай

39.3 хувь

41.22 хувь

42.06 хувь

6

Говьсүмбэр

35.3 хувь

35.86 хувь

35.86 хувь

7

Дархан-Уул

30.9 хувь

36.26 хувь

38.46 хувь

8

Дорноговь

36.1 хувь

39.13 хувь

40.55 хувь

9

Дорнод

20.6 хувь

32.48 хувь

34.10 хувь

10

Дундговь

32.4 хувь

34.63 хувь

35.61 хувь

11

Завхан

36.2 хувь

37.87 хувь

38.65 хувь

12

Өвөрхангай

33.7 хувь

35.63 хувь

36.60 хувь

13

Өмнөговь

31.5 хувь

33.75 хувь

34.77 хувь

14

Орхон

31.8 хувь

38.44 хувь

41.36 хувь

15

Сүхбаатар

39.2 хувь

41.76 хувь

42.96 хувь

16

Сэлэнгэ

12.12 хувь

27.33 хувь

27.84 хувь

17

Төв

15.21 хувь

33.39 хувь

33.93 хувь

18

Увс

13.31 хувь

35.43 хувь

36.75 хувь

19

Ховд

12.90 хувь

37.41 хувь

38.65 хувь

20

Хөвсгөл

14.48 хувь

33.66 хувь

34.52 хувь

21

Хэнтий

18.74 хувь

41.48 хувь

42.24 хувь

 

Дүүрэг

16.00 цаг

17.00 цаг

18.00 цаг

1

Сүхбаатар

36.36 хувь

44.29 хувь

47.67 хувь

2

Чингэлтэй

30.24 хувь

37.74 хувь

41.34 хувь

3

Баянгол

37.68 хувь

45.92 хувь

49.12 хувь

4

Сонгинохайрхан

30.35 хувь

36.83 хувь

39.80 хувь

5

Хан-Уул

31.97 хувь

41.70 хувь

44.73 хувь

6

Баянзүрх

33.21 хувь

40.48 хувь

43.60 хувь

7

Багахангай

43.40 хувь

50.18 хувь

53.37 хувь

8

Багануур

36.31 хувь

42.50 хувь

45.67 хувь

9

Налайх

29.14 хувь

35.90 хувь

38.99 хувь

Улаанбаатар

33.07 хувь

40.71 хувь

43.86 хувь



Доорх хүснэгт дэх мэдээлэл минут тутамд шинэчлэгдэнэ.


Холбоотой мэдээ