“Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-06-23 00:29:04

Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын байранд үйл ажиллагаа явуулдаг “Нэг цонхны үйлчилгээ”-г “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” нэртэйгээр шинэчлэн өргөтгөж байгуулав.

Тус төв нь төрийн байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа төрийн бүх үйлчилгээг төвлөрүүлж шат дамжлагыг нь бууруулж үйлчилгээний хүртээмж шуурхай байдлыг хангахыг зорьжээ. “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” байгуулах үүргийг Монгол Улсын Засгийн Газар өнгөрсөн гуравдугаар сард аймгуудын Засаг дарга нарт даалгасны дагуу тус нэгдсэн төвийг байгуулж Улсын бүртгэл, Статистикийн газар, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн Даатгал хэлтэс, НХҮХ, Нотариат, Хаан банк зэрэг зургаан байгууллагын 14 албан хаагч иргэдэд үйлчилж байна.

Эндээс иргэд лавлагаа, үрэгдүүлж гэмтээсэн гэрчилгээ нөхөж олгох, шинэ төрсөн хүүхдийн бүртгэл, гэрлэлтийн бүртгэл, тэтгэвэр тэтгэмж зэрэг нийт 85 үйлчилгээг авах боломжтой болсон. Цаашид тус төвд АТМ, ТҮЦ машин байрлуулах зэрэг иргэдэд чиглэсэн олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн гэж тус аймгийн ЗДТГ-ын Төрийн Захиргаа, Удирдлагын хэлтсийн дарга н.Батбаяр ярилаа.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ