Батлагдсан тохиолдол 165 боллоо

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-06-09 13:56:16

Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Увс аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 8-аар нэмэгдсэн байна. Ингэснээр аймгийн хэмжээнд 165 хүн уг вирусаар өвчлөөд байна.

Одоогоор 105 хүн эмчлүүлж байгаагаас 4 хүний бие хүнд, 22 хүний бие хүндэвтэр, үлдсэн нь хөнгөн хэлбэрээр өвджээ.

Батлагдсан тохиолдлыг сум сумаар нь ангилбал Улаангомд 74, Өндөрхангайд 19, Бөхмөрөнд 5, Баруунтуруунд 13, Завханд 2, Наранбулагт 1, Сагилд 26, Давстад 23, Тэсд 1, Ховдод 1 бүртгэгдээд байна.  

 

Холбоотой мэдээ