Худалдан авах чадвараас шалтгаалж барааны үнэ хэлбэлзэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-06-22 18:03:56
Yesukheitumur Tumurbaatar

Хувьцааны хувь иргэдийг мөнгөжүүлсэн ч бараа бүтээгдэхүүний үнийг өсгөлөө.

Төв аймгийн Зуунмод суманд өнгөрсөн сард хонь, ямааны цул 6500-8000 төгрөг, ястай нь 6000-7500 төгрөг байв. Гэтэл 6 сард иргэд мөнгөжих сургаар цул махны үнэ тус бүр 500-1000 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Мөн төмс, хүнсний ногоо 200-600 төгрөгөөр, гурил, гурилан бүтээгдэхүүн 0,3 хувь, цагаан болон гурвалжин будаа 0,5 хувиар өсч, өргөн хэрэглээний бараа өмнөх долоо хоногоос 0,2 хувь ахиад байна.

Энэ тухай худалдаа эрхлэгчдээс лавлахад зах зээлийн ханш тогтворгүй, өсөлт, бууралттай байна гэв.

Харин иргэд худалдан авах чадвараас шалтгаалсан тогтворгүй байдлыг бус, аж амьдралд нэмэртэй, тэнцвэртэй байдлыг хүсч байгаа юм.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ