Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар хориглолоо

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-06-07 19:18:49

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 2021 оны зургаадугаар 9-ний өдөр орон даяар болно. Үүнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд зургаадугаар сарын 8, 9, 10-ны өдөр 18-аас доош градустай согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар хориглолоо.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Баянхонгор аймгийн хэмжээнд 18-аас дээш градусын архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглосон аймгийн Засаг даргын захирамж хэрэгжиж байгаа юм. Ийнхүү дээрх өдрүүдэд 18-аас доош градустай согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хугацаагаар хориглож байгаа юм. 

Сонгуулийн санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглохоор хуульд заажээ. 

-Согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах,

-Соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах,

-Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийг ажиллахыг тус тус хориглох юм. 

Холбоотой мэдээ