Хэвтэн эмчлүүлж буй иргэдийн гурав нь хүндэвтэр оноштой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-05 15:19:22

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Сэлэнгэ аймагт найман тохиолдол батлагдлаа. Эдгээр нь Сүхбаатар суманд нэг, Баянгол суманд нэг, Мандал суманд зургаа тус тус бүртгэгджээ. Дээрх тохиолдлууд нь бүгд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байгаа аж.

Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасгаас гэрийн тусгаарлалтад шилжих иргэн байхгүй байна. Одоогоор энэ тасагт 25 хүн эмчлүүлж байгаа бөгөөд ойрын хавьтлын хоёр иргэн тусгаарлалтад байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй дээрх иргэдийн 3 нь хүндэвтэр оноштой, бусад нь хөнгөн зэрэгтэй эмчлүүлж байгаа аж. 

Мөн Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт дөрвөн хүн, эдгээрийн ойрын хавьтал хоёр иргэн хамт тусгаарлалтад байгаа аж. Дээрх иргэдийн биеийн байдал хөнгөн зэрэгтэй эмчлүүлж байна хэмээн аймгийн ЭМГ-ын Тусламжийн хэлтсээс мэдээллээ. 

Холбоотой мэдээ