35 албан хаагч "Онцгой байдлын тангараг" өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-22 12:29:49

Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсаны 13 жилийн ойн баярын өдрөө Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрынхан энэ сарын 20-нд тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ үеэрээ 21, 44 дүгээр Гал унтраах аврах ангиудад шинээр томилогдсон 35 албан хаагч "Онцгой байдлын тангараг" өргөсөн байна.

Онцгой байдлын албаны ариун эгнээнд орж, эх орон, ард түмэндээ үнэнчийн баталгаа болсон тангарагаа өргөсөн албан хаагчиддаа нийт бие бүрэлдэхүүн баяр хүргэлээ.

Тус ойн баяраараа Онцгой байдлын газар бие бүрэлдэхүүний дунд "АХА" болон ажил мэргэжлийн тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд 5 баг оролцсоноос "Тэргүүн" байранд Онцгой байдлын ахмад Д.Батбилэг ахлагчтай баг, "Дэд" байранд Онцгой байдлын дэслэгч Б.Бат-Эрдэнэ ахлагчтай багууд тус тус шалгарч, Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ