Сайншандын төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчимд 10 мянган мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-06-03 14:45:12

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ, аймгийн Нутгийн зөвлөл болон аймгийн Шагайн салбар холбоо хамтран Сайншанд сумын төв цэнгэлдэх хүрээлэнгийн 6.2 га талбайд шинэс, улиас, хайлаас зэрэг зургаан төрлийн 10 мянган мод тарилаа.

Мод тарих ажлыг “Хөвчийн бүргэд” ХХК гүйцэтгэсэн бөгөөд тарьсан модоо “Тохижилт Сайншанд” хот тохижилтын газарт хүлээлгэн өгсөн юм. “Тохижилт Сайншанд” хот тохижилтын газар дээрх мод арчилгаа, усалгааг хариуцаж ажиллах юм.

Цаашид Улаанбаатараас мод үржүүлгийн мэргэжлийн компанийг урин оролцуулж аж ахуйн нэгж, байгууллага модоо хэрхэн тарих, талаар зөвлөгөө мэдээлэл өгөх, мод тарьсан иргэдийг урамшуулж ажиллахаар болжээ. Мөн мод суулгац нийлүүлэх, Сайншанд сумын нийтийн эзэмшил газарт мод тарих, газрын байршил, усалгаа, арчилгааг хуваарийн дагуу чанартай гүйцэтгэхэд анхаарлаа  хандуулж ажиллах юм байна.

 

Холбоотой мэдээ